Урлаг спорт

1000 ТОГООЧ НЭГЭН ЗЭРЭГ ХОРХОГ ХИЙЖ, МОНГОЛ ХОРХОГИЙГ ГИННЕСИЙН РЕКОРДОД БҮРТГҮҮЛНЭ

1000 ТОГООЧ НЭГЭН ЗЭРЭГ ХОРХОГ ХИЙЖ, МОНГОЛ ХОРХОГИЙГ ГИННЕСИЙН РЕКОРДОД БҮРТГҮҮЛНЭ
“НҮҮДЭЛЧИН” фистиваль 2026 наадам энэ сарын 21-23-ны өдрүүдэд Налайх дүүргийн “Тайж хайрхан”-ны бэлд болно. Монголын үндэстэн угсаатны өвөрмөц зан заншил, язгуур урлаг,соёлын өвийн гайхамшигийг нэг дороос мэдрэх боломжийг бүрдүүлж өгдөг энэхүү наадамд соёлын биет бус өвийн долоон ай савын 362 төрөл зүйлийн хүрээнд шилдэг өвлөн уламжлагчдын тоглолт, үзүүлбэр, үзэсгэлэн худалдаа, үндэсний спортын  уралдаан тэмцээн зэрэг олон талт хөтөлбөрт арга хэмжээ болдогоороо онцлог. Энэ жилийн “НҮҮДЭЛЧИН” фистивалийн үеэр 1000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Монгол хорхогийг Геннисийн рекордод бүртгүүлэх арга хэмжээ болох юм байна.