Европод удаан үргэлжилсэн халуун, хуурайшлын улмаас Сербийн Сава голын усны түвшин буурч, 1945 онд живсэн “Slovenac” уурын чирэгч хөлгийн үлдэгдэл бараг бүхэлдээ ил гарчээ.
1913 онд Будапештэд баригдсан уг хөлөг Дэлхийн II дайны төгсгөл үед шархадсан хүмүүсийг тээвэрлэж явахдаа минад өртөн, 1945 оны дөрөвдүгээр сарын сүүлээр живсэн байна. Сремска-Митровица хотын ойролцоох голын ус багассанаар хөлгийн их бие болон дотор хэсгийн нэлээд хэсэг ил гарч, нутгийн иргэд хөлөгт ойртох боломжтой болжээ. Түүхчдийн мэдээлснээр өмнө нь усны түвшин буурах үед хөлгийн хэсэгчилсэн үлдэгдэл харагддаг байсан ч энэ удаа анх удаа бараг бүхэлдээ ил болсон нь энэ аж.