Ирэх сарын 19-нд Японы Айчи муж, Нагояа хотод Азийн зуны спортын XX наадам нээлтээ хийнэ.Тус наадамд манай улсаас спортын 31 төрлөөр 300 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгсөн билээ. “Олимпик хаус”-т болсон уулзалтад ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгч Г.Гантулга, ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, Монголын багийн дэд ахлагч, Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүтэй удирдлагууд оролцож Азийн наадамд оролцох жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага, жиү жицу, холимог тулаан, туялзуур сэлэм, хөнгөн атлетикийн спортын баг тамирчдыг хүлээн авч, нэгдсэн хувцас хэрэглэл гардуулжээ.
МҮОХ-ны удирдлагууд тамирчдад хандан олон жилийн хөдөлмөр, бэлтгэлийнхээ үр шимийг Азийн наадмын дэвжээнд гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, Монголын спортын бахархалт түүхийг үргэлжлүүлэхийг онцлон захилаа.
Монголын баг тамирчид 1974 оноос Азийн наадамд оролцож эхэлснээс хойш медалийн буухиагаа 12 удаагийн наадамд өрсөлдөхдөө таслаагүй юм. Монгол Улсын баг тамирчид Азийн зуны спортын наадмаас 28 алт, 51 мөнгө, 104 хүрэл, нийт 183 медаль хүртжээ.