Хунтайж Харри, Меган Маркл нар Их Британийн хааны гэр бүлээс гарж, хувийн орон зай хүсэн зургаан жилийн өмнө АНУ руу нүүсэн. Тэгвэл тэд Их Британид амьдрахаар буцаж ирсэн байна. “Telegraph” сонин мэдээлснээр тэд Калифорниос нисэж Бирминхэмийн нисэх онгоцны буудалд газарджээ.
Харри, Меган нар Их Британи энгийн иргэний хувиар эргэн ирж байгаа учир хааны гэр бүлийн ажил үүрэгт оролцохгүй аж. Харри Их Британид ирэх болгонд гэр бүлийн аюулгүй байдлыг хаанаас хангаж өгөх нь маргаантай асуудал байсаар ирсэн. Тэд хааны гэр бүлээс гарсны дараа тус улсын “RAVEC” комисс хамгаалалтын түвшнийг нь бууруулсан юм. Тус комисс Их Британийн хааны гэр бүл болон засгийн газрын албан тушаалтнууд гэх мэт хүмүүст ямар түвшний хамгаалалт олгохыг шийддэг байна. “RAVEC” нь Их Британийн Дотоод хэргийн яам дотор ажиллагаа явуулдаг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг комисс юм. Өнгөрсөн жил тэр давж
заалдах шатны шүүх дээр Дотоод хэргийн яаманд ялагдсаныхаа дараа “Ийм нөхцөл
байдалд эхнэр хүүхдээ Их Британид буцааж авчирна гэж би бодохгүй байна” гэж
хэлж байсан юм. Энэ удаад тэдний аюулгүй байдлыг хангах зохицуулалт өөрчлөгдсөн
эсэх нь тодорхойгүй байна.