Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн ирэх намрын башёд барилдах эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь түүний баруун өвдөг бүрэн эдгэрээгүй гэж дэвжээний багш нь мэдэгдэв. Залуу аварга өнгөрсөн долдугаар сарын сүүлээр өвдгөндөө мэс засал хийлгэсэн билээ. Хошорюү өнгөрсөн жил ёкозүна цол хүртсэнээсээ хойш нэг ч удаа Эзэн хааны цом хүртээгүй явна. Мөн тэрбээр энэ хугацаанд дөрвөн башё бүтэн барилдсангүй. Түүний талаар дэвжээний багш Тацүнами нь ярихдаа "Тэр өвдөгний шөрмөсөө тасалсан. Ёсолгоогоо ч хийж чадахгүй байна. Би түүнийг бэлэн биш байхад нь барилдуулмааргүй байна Хэрэв "Хошорюү бэлэн биш байхдаа башёд барилдвал түүнийг зодог тайлуулах ч эрсдэл бий. Би түүнд дараагийн башёдоо түрүүлэхгүй эсвэл түрүүлэх хэмжээний сайн барилдахгүй бол бүх зүйл буруугаар эргэнэ гэж хэлж байгаа" гэлээ.