Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо хуваарийн дагуу хуралдсанаар ээлжит бус чуулганы хүрээнд хуралдах байнгын хороодын хуралдаан өндөрлөх хуваарьтай байсан. Гэвч өчигдөр хуралдахаар товлосон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшилж, өнөөдөр 09:00 цагт хуралдахаар товлосон ч одоог хүртэл хуралдаагүй байна. Энэ талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатараас сэтгүүлчид тодруулахад, Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, холбогдох хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хороонд ирүүлсний дараа тус байнгын хороо хуралдана гэдгийг хэлэв.
Түүнчлэн “Гэрт ойр сургууль” арга хэмжээний хүрээнд төсвийг баталсны дараа 50 тэрбум төгрөгийн санхүүжилтээр сонгон шалгаруулалт явуулах бөгөөд төсөвт тодорхой нэг компанид уг ажлыг өгөхөөр задаргаа орохгүй гэдгийг тайлбарлав.
Мөн Төсвийн байнгын хороо хуралдаж чадахгүй байгаа нь ээлжит бус чуулган зарласан зорилгыг хэрэгжүүлэхэд нөлөөлж болзошгүйг хэлээд, хуралдаан даваа гарагийн өглөө болох байх гэсэн байр суурь илэрхийлжээ. Н.Наранбаатар “Өнөөдөр байнгын хороод хуралдахгүй байснаар ямар нэгэн ноцтой зүйл болохгүй” хэмээгээд, Ардчилсан намын гишүүд хуралдаан зарлуулахыг өөрсдөө шаардсан хэрнээ хуралдаандаа ирэхгүй байгааг шүүмжиллээ.