Нийгэм

АТГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ХОСБАЯРЫН ГЭР, АЛБАН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ

АТГ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Л.ХОСБАЯРЫН ГЭР, АЛБАН ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ
Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) төлөөлөгч Л.Хосбаярыг шалгаж байсан бөгөөд энэ хүрээнд   гэр,  албан өрөөнд нь нэгжлэг хийжээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангиар шалгаж буй аж.
НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр нь Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм. Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагчаас чөлөөлөгдөж, шинэ захирагч томилогдон багаа бүрдүүлснээр Л.Хосбаяр нь Нийслэлийн Засаг даргын орлогчоос чөлөөлөгдсөн билээ. Мөн “Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм.