Азербайжаны нийслэл Баку хотод үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр Монголын жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ. Дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдсэн тэрбээр эхний тойрогт хийлж, улмаар Испанийн Ариела Санчез Бенитезийг, дараа нь Косовогийн шилдэг Лаура Фазлиуг тус тус ялсан ч хэсгийн аваргын төлөө Израилын Керем Примод вазаригаар ялагдав.
Гэвч дагах барилдаанд дэлхийн зургаан удаагийн аварга, Францын тамирчин Клариссе Агбегнэноуг юүкогоор, хүрлийн төлөө 2024 оны дэлхийн аварга, Нидерландын Жоанне Ван Лиесхоутыг юүкогоор ялснаар медалийн тавцанд зогсох эрхтэй болсон юм. Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурван медаль хүртсэн Монголын гурав дахь эмэгтэй жүдоч болж байна. Ингэхдээ тэрбээр хоёр өөр жинд дэлхийн медальтан болсон анхны монгол жүдоч болов. Тодруулбал, 2022, 2023 онд 57 кг-д, 2026 онд 63 кг-д ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Мөн Азийн наадмаас хоёр өөр жинд хүрэл медаль хүртсэн юм.