Орон нутаг

Хоёр алба хаагчийг гэр, хашаатай болгов

Хоёр алба хаагчийг гэр, хашаатай болгов

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” уриатай сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.

Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулсан тус аяны хүрээнд өрх толгойлсон хоёр эмэгтэй алба хаагчийг гэр, хашаатай болголоо. Байгууллагын хэмжээнд алба хаагчид өөрсдийн санаачлагаар энэхүү аяныг тогтмол зохион байгуулан ажилладаг юм гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.