Австралийн Мельбурн хотын Монашийн их сургуулийн Халдварт өвчин, дархлаа судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Леон Кайли тэргүүтэй эрдэмтдийн баг коронавирусийн эсрэг өндөр үр дүнтэй эмийг олсноо “Antiviral Research” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.
Шимэгч хорхойн эсрэг эмчилгээнд ашигладаг “Ivermectin” гэх эм нь “covid-19” өвчний эсрэг үр дүнтэй байгааг баталсан байна.
Эрдэмтдийн баг эдийн дээжийг лабораторийн орчинд коронавирусээр халдварлуулаад дараа нь “Ivermectin” эмийг хийсэн байна. Ингээд 24 цаг ажиглахад дээж дээрх коронавирусийн тархалт ихээхэн багассан байсан ба 48 цагийн дараа гэхэд вирус бараг ул мөргүй устсан байжээ.
Тэд дараагийн туршилтаа амьтан дээр туршихаар ажиллаж байгаа бөгөөд цаашлаад хүн дээр явуулахаар төлөвлөж байгаа аж. Гэвч лабораторийн орчинд хийсэн туршилт байнга үр дүнтэй болдоггүйг эрдэмтэд онцлоод амьд организм дээр туршсаны дараа жинхэнэ үр дүнг харах болно хэмээсэн байна.
“Ivermectin” гэх эм нь дэлхий даяар түгээмэл хэрэглэгддэг АНУ-ын Хүнс, эмийн холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн шимэгчийн эсрэг үйлчилгээтэй эм юм. Энэхүү эм нь мөн ХДХВ, Зика вирус, томуу, хумхаа өвчний эмчилгээнд ашигладаг ажээ.