Оросын «Р-Фарм» эмийн үйлдвэрийн хэвлэлийн албанаас нь коронавирусийн хүнд хэлбэрийн халдварыг эмчлэх хоёр биологийн эмийн бэлдмэлийн эмнэлзүйн туршилтыг эхлүүлсэнийг албан ёсоор мэдээллээ.
Туршилтанд орж буй эмүүд нь ихэвчлэн үрэвслийн өвчин, цитокины идэвхжил, ревматоид артрит зэргийг эмчлэхэд ашигладаг эмийн бүтээгдэхүүнүүд юм байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас COVID-19 вирусийн эсрэг эдгээр эмүүдийн клиник судалгааг эхлүүлэх зөвшөөрлийг 2020 оны 04-р сарын 06-нд олгожээ.
Судалгааг Москва дахь Н.В.Склифосовскийн нэрэмжит түргэн тусламжийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнд, 52 дугаар хотын клиник эмнэлэгт, Коммунарка дахь 40 дүгээр хотын клиник эмнэлэгт, түүнчлэн Санкт-Петербург дахь С.П.Боткины нэрэмжит халдвар судлалын клиник эмнэлэгт явуулахаар болсон байна. Цаашид судалгаанд ОХУ-ын бусад шинжлэх ухааны судалгааны төвүүдийг хамруулан ажиллах юм.