Сүүлийн хоногуудад БНХАУ-ын эх сурвалжийн мэдээлж байснаар Covid 19 вирусын халдвараар үхэгсдийн тоо нэг оронтой тоонд багтаж байсан. Дэлхий нийтээр халдварын голомт орны дээрхи мэдээллийн үнэн зөв байдалд эргэлзсээр байгаа. Гэтэл БНХАУ өчигдөрийн байдлаар манай улсад нэг ч коронавирусын халдвараар өвчлөгсдийн үхэл бүртгэгдээгүй гэж мэдэгджээ.
Хятадын засгийн газраас өвчний голомт Вухан хотын хөл хориог цуцлах шийдвэр гаргахаар төлөвлөжээ. Вухан хотын иргэд 2020 оны 1-р сарын 23-наас хойш одоо л хот хооронд зорчих эрхтэй болох юм.
Хятадын эрх баригчид шинэ коронавирусын халдварыг барьж тогтоож чадсанаа зарлахын зэрэгцээ өнгөрсөн долоо хоногоос вирусын хямралтай тэмцэж буй бусад орнуудад мэргэжлийн болон бусад тусламжийг илгээж байна.
Тус улсад сүүлийн долоо хоногт 32 шинэ халдвар илрээд байгаа нь дандаа гаднаас ирсэн хүмүүс байгаа юм байна.