Эдийн засаг

ЗГ: "Эрдэнэт үйлдвэр" эхний гурван улиралд 353 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

ЗГ: "Эрдэнэт үйлдвэр" эхний гурван улиралд 353 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болж, "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоосон хугацаанд гарсан үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Онцгой дэглэм тогтоосон 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш өнөөг хүртэл үйлдвэрлэлийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулан, цэвэр ашиг, татвар, хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр эрс нэмэгдүүлж байгааг сайшаав.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2019 онд борлуулалтын орлогоо 119,5 тэрбум төгрөгөөр өсгөж, цэвэр ашгийг 516,8 тэрбум төгрөгт хүргэн улс, орон нутгийн төсөвт 961,8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Тэгвэл энэ оны эхний гурван улирлын байдлаар борлуулалтын орлого 198 тэрбум, цэвэр ашиг 353,3 тэрбум, 811,5 тэрбум төгрөгийн татварын орлого оруулаад байна.

"Монголросцветмет" ТӨҮГ өнгөрсөн онд борлуулалтын орлогоо 56,5 тэрбум төгрөгөөр өсгөн, 34,6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 33,4 тэрбум төгрөгийн татвар төлжээ.  Энэ оны эхний гурван улирлын байдлаар борлуулалтынх нь орлого 28,7 тэрбума