Гадаад мэдээ

“Goldman Sachs” групп авлигын хэргээс болж шагналт цалингаа танав

“Goldman Sachs” групп авлигын хэргээс болж шагналт цалингаа танав

“Goldman Sachs” групп нь авлигын сүлжээнд оролцсоныхоо төлөө шүүн таслах үйл ажиллагааг хойшлуулах гэрээний дагуу АНУ-ын Хууль зүйн яам болон Англи, Сингапурын засгийн газрын байгууллагуудад 2.9 тэрбум ам.доллар төлөхөөр болсон талаар CFO мэдээлсэн байна.

*Deferred Prosecution Agreement (DPA) – Шүүх үйл ажиллагааны практикт шүүгдэгчтэй прокурорын зүгээс хэд хэдэн нөхцөлийг биелүүлэхээр тохиролцох, үүний хариуд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хугацааг хойшлуулах зөвшөөрөл олгодог гэрээ юм. Шүүхийн үйл ажиллагааны авлига, залилан зэрэг эдийн засгийн шинжтэй гэмт хэргүүдэд өргөнөөр ашигладаг байна. 

Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банк авлигын хэрэгт холбогдсон: Гадны бизнес портал дээрх схэмд авлига өгч, Малайз, Абу Дабид тодорхой чиглэлээр бизнес эрхлэх боломж олж авсан талаар мэдээлж байна. Уг үйл ажиллагааны тодорхой жишээ нь Малайзын 1MDB сангийн 6.5 тэрбум ам.долларын өртөгтэй андеррайтеринг үйлчилгээ юм.

2018 оны сонгуульд ялагдал хүлээсэн Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак нийтдээ 42 төрлийн эрүүгийн хэрэгт буруутгагдсан талаар CFO нийтэлжээ. Энэ хэрэгт 2005-2008 онд Бүгд найрамдах үндэсний хорооны санхүү эрхэлсэн даргаар ажиллаж байсан Америкийн бизнесмэн Эллиот Бройди холбогджээ. Түүнийг хаана байдаг нь үл мэдэгдэх “авлигын сүлжээний тархи” гэгдэх Джо Лоугийн эсрэг үүсгэсэн мөрдөн шалгах үйл ажиллагааг зогсоох зорилгоор Трампын захиргаанд хууль бусаар авлига өгсөн хэрэгт буруутгажээ. Түүний нэрийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (ICIJ)-аас саяхан ил болгосон байна.

Нью-Иоркийн Зүүн тойргийн холбооны тойргийн шүүхээс Goldman Sachs-ын Малайз дахь төлөөлөгчийн газрыг “Гадаад дахь авлигын эсрэг хууль”-ийг зөрчсөн хэргээр буруутгасан.  Мөн Goldman Sachs-ын зүүн өмнөд Азийг хариуцсан захирал асан Тим Лейсснер, Хөрөнгө оруулалтын банкны Малайз дахь салбарын тэргүүн Роджер Энг нарын мөнгө угаасан нь тогтоогджээ.

Банк гүйцэтгэх захирал Дэвид Соломон, гүйцэтгэх захирал асан Ллойд Бланкфэйн болон бусад удирдах албан тушаалтнуудад өгөхөөр амласан олон саяар хэмжигдэх шагналт цалинг эргүүлэн татахаар болсон байна. Уг шагналт цалингийн хэмжээ 174 сая ам.доллар байжээ.

Эх сурвалж: gaap.ru