Хүдэр дэх зэсийн агуулга оны эхний арван сарын байдлаар 0.461 хувь буюу төлөвлөгөө 100.3 хувь, молибденийн агуулга 0.0171 хувь буюу төлөвлөгөөний биелэлт 115.8 хувьтай байв. Харин өнгөрсөн сарын хувьд хүдэр дэх зэс, молибденийн агуулгын төлөвлөгөө 100.2-157.8 хувийн биелэлттэй байна. Зэс болон молибденийн металл авалтын төлөвлөгөө өнгөрсөн сард 101-114.6 хувийн үзүүлэлттэй бол оны эхний байдлаар 100.4-109.2 хувиар биелсэн дүн гарчээ. Өнгөрсөн сарын үзүүлэлтээр зэсийн баяжмал гаргалтын төлөвлөгөө 102.8 хувь, молибденийн баяжмал гаргалт 179.5 хувьтай байна. Энэ үзүүлэлт оны эхний арван сарын байдлаар харвал, 102-123.5 хувиар биеллээ.
Эрдэнэт үйлдвэрийнхэн өнгөрсөн сард 50065 тонн зэсийн баяжмал ачуулж, төлөвлөгөөг 103.7 хувиар, 483.6 молибденийн баяжмал ачуулж, төлөвлөгөөг 129.4 хувиар, оны эхнээс нийт 484681 тонн зэсийн баяжмал, 4653 тонн молибденийн баяжмал тус тус ачуулж, төлөвлөгөөг 101.7- 116.2 хувиар биелүүллээ. Оны эхний арван сард ачигдсан зэс, молиденийн баяжмалын чанарын төлөвлөгөө 102.2-104 хувь, өнгөрсөн 10 дугаар сарын үзүүлэлтээр зэс, молибденийн баяжмалын чанарын төлөвлөгөө 101.8-101.9 хувиар биелсэн байна.
М.Балжинням
Фото Б.Баттөгс