Орон нутаг

Үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг уриалж байна

Үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг уриалж байна

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 зүлийн 34.2.9.-т "Гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх", Өрсөлдөөний тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 -т "Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах" , 7.1.2 -т "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох" -ыг хориглосон учир Цагааннуур боомтыг хаасантай холбогдуулан аж ахуйн нэгж байгууллагуудад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнд үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоолгүйгээр үнийн тогтвортой байдлыг хангаж ажиллах талаар аймгийн Засаг даргаас зөвлөмж хүргүүлж байна.

Аж ахуйн нэгж байгууллага болон худалдаа эрхлэгч нар дээрх зөвлөмж мэдэгдлийг мөрдөж, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг хүсье.

Иргэн Та үндэслэлгүй үнийн хөөрөгдөл үүсгэсэн аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгч байвал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт болон аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст мэдэгдэнэ үү!

Эх сурвалж: Баян-Өлгий Аймгийн Засаг Даргын Тамгын Газар