Орон нутаг

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 12 ДУГААР АНГИ ТӨГСӨГЧИД “SMART EDU” ОНЛАЙН СУРГАЛТЫН СИСТЕМИЙГ АШИГЛАНА.

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 12 ДУГААР АНГИ ТӨГСӨГЧИД “SMART EDU” ОНЛАЙН СУРГАЛТЫН СИСТЕМИЙГ АШИГЛАНА.
Аймгийнхаа 18 сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдлагуудтай цахимаар хурал зохион байгуулж шинэ системийг хэрхэн ашиглах танилцуулга хийгдлээ. Мөн түүнчлэн систем ашигласнаар гарах үр дүн, ач холбогдлын талаар санал солилцож цаашид аймгийн боловсролын салбарт тусгай хөтөлбөр боловсруулж хамтран ажиллахаар болсон тухайгаа системийг санаачлагч компани танилцуулсан юм.
Цаашид аймгийн бүх сумдын нийт төгсөгчдөө онлайнаар шалгалтад бэлтгэхэд интернэт сүлжээний асуудлыг шат дараатай шийдвэрлэх боломж бүрдэх юм байна.