Associated Press агентлагийн мэдээлсэнээр АНУ-ын ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 290:214-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа. Ялалт байгуулахын тулд сонгогчдын коллегийн 538 гишүүнээс 270-ийнх нь саналыг авах ёстой юм.
Жо Байдены хувьд 20 коллегийн саналтай Пеннсилвани мужид ялснаар АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болох нөхцөл бүрдлээ. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 214 саналтайгаар энэ удаагийн сонгуулийг өндөрлөж байна.
Хамгийн сүүлд зургаан мужид санал тоолох ажиллагаа дуусаагүй байсан ба Пеннсилвани, Жоржиа, Умард Каролина, Аризона мужууд нь сонгуулийн үр дүнг эргүүлэхэд нөлөөлөхөөр байсан юм.
Мөн Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис АНУ-ын Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрбээр тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй өнгөт арьст Дэд Ерөнхийлөгч болж байгаа юм.