Гадаад мэдээ

Энэтхэгт үйлдвэрлэж буй COVID-ын эсрэг вакцин COVAXIN-ийг Мексик улс яаралтай ашиглах шийдвэр гаргажээ.

Энэтхэгт үйлдвэрлэж буй COVID-ын эсрэг вакцин COVAXIN-ийг  Мексик улс яаралтай ашиглах шийдвэр гаргажээ.
Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард энэ мягмар гарагт Энэтхэгийн COVID-ын эсрэг  вакцин COVAXIN-ийг яаралтай ашиглах зөвшөөрөл олгов гэж Twitter дээрээ мэдэгдэл хийсэн байна. Тэрээр Энэтхэгт үйлдвэрлэсэн COVAXIN вакциныг яаралтай ашиглах зөвшөөрөл олгосон нь тухай цаг үеэ олсон зөв шийдвэр болж байна.  Мексикт COVID-ын  эсрэг вакцинжуулалтын сонголтууд улам өргөжиж байгаа нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал алхам юм хэмээн онцолжээ.
Гэвч Энэтхэг улсад ойрийн өдрүүдэд дотоодын халдвар эрс өсөж  өдөрт 80.000 хүртэлх халдвар илэрч байгаатай холбогдуулан гадаад орнуудад нийлүүлэх вакциний экспортоо түр хугацаагаар зогсоогоод байгаагаа мэдэгдээд байгаа. Хэзээ вакцинаа экспортонд гаргаж эхлэхээ зарлаагүй байгаа юм.