Энэ 7 хоног Khanlig Info дэлхийн мэргэжлийн холимог тулааны хамгийн том холбоо UFC /Ultimate Fighting Championship/-тэй гэрээ байгуулсан Монголын анхны бөгөөд цор ганц тамирчин Д.Батгэрэлийг онцолж байна.
АНУ-ын Флорида мужид 4-р сарын 24-ний бямба гарагт зохион байгуулагдах UFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ.
Түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр АНУ-ын Хавай мужаас гарсан Кевин Нативидад гэх тулаанч тодорсон байна.
2019 оны наймдугаар сард UFC-тэй 4 тулааны гэрээ байгуулсан Д.Батгэрэл нь Монголынхоо MGL-1 холбооны кикбокс болон холимог тулааны аваргын бүсийг эзэмшдэг 2 тамирчны нэг юм. Тэрээр холимог тулааны /61кг/-д тулалддаг бөгөөд мэргэжлийн 8 тулаанд оролцохдоо 6 ялсан амжилттайгаар карьераа итгэл төгс үргэлжлүүлж явна.Дашрамд сонирхуулахад UFC холбооны сошиаль маркетинг, телевизийн албаныхан Батгэрэлээс яриа авахдаа:
“Танай Монголчууд UFC үздэггүй юмуу? Монголоос ганцхан тулаанч UFC-д тулалдаж байхад сошиальд яагаад ийм бага дагаж, дэмждэг юм бэ?” гэж гайхсан байдалтай асуужээ.
UFC-ийн хувьд сошиаль гэдэг нь ИНСТАГРАММ хандалтыг голчилж авч үздэг ба дагагчийн тоонд ихэд ач холбогдол өгдөг гэнэ. Цөөн хүн амтай манайх шиг орны тамирчинд инстаграмм хаягийн дагагчийн тоо нэмэртэй байдаг болжээ. Өөрөөр хэлбэл тэр хэрээр манай тулаанчид холбооны зүгээс эерэг хандах юм байна. Энэ нь Монгол тулаанчдаа түүчээлэн зам засаж яваа Д.Батгэрэлд төдийгүй түүний араас UFC-д орж тулалдах залуусд нэмэр болох юм байна.
Эх орныхоо нэрийг өндөрт өргөн Монгол түмнийхээ бахархалыг төрүүлсээр яваа тулаанч Д.Батгэрэлийгээ Монголын цагаар 4-р сарын 25-ны өглөө уухайлан дэмжихээс гадна, урам хайрлан ИНСТАГРАММ-ийг нь дагаж дэмжих нь жинхэнэ ДЭМЖЛЭГ болно гэнэ шүү.Тулааныг Юнивишнийн Юнилаев 88 дугаар төлбөрт сувгаар Монгол тайлбартайгаар мөн Foxsport 601 сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой аж.
Инстаграммынх нь линкийг оруулав.
Instagram: ( batgerel danaa ) https://instagram.com/batgereldanaa?igshid=1rpwul06kxx6p