Армени нь Уулын Карабахын орчим байлдааны ажиллагаа эхэлснээс хойш 2020 оны сүүлээр барааг оруулж ирэхийг анх хориглож байжээ. Турк нь Уулын Карабахын мөргөлдөөнд шууд оролцож байгаа тул ийм шийдвэр гаргасан аж.
Тэрээр Турк улсад үйлдвэрлэсэн бараа , бүтээгдэхүүн оруулж ирэх , худалдаж борлуулах хоригоо үргэлжлүүлэн сунгахаар шийдсэн тухай тус улсын эдийн засгийн сайд Ваган Керобян мэдээлсэн байна .
Армений талын мэдээгээр Турк нь Карабахын дайны үеэр Азербайжанд цэргийн мэргэжилтэн явуулж тусалсан төдийгүй мөргөлдөөний бүсэд өөрийн хяналтад байлгадаг Сирийн Зэвсэгт бүлэглэлүүдээс хөлсний цэрэг оруулж ирж тусалж байсан. Дайнд Армени ялагдаж , Карабахын ихээхэн газар нутаг Азербайжаны мэдэлд шилжсэн юм.Цаашид үргэлжилсэн тохиолдолд Армени нь бүр ч их газар нутгаа алдаж магадгүй байсан тул Оросын тусламжтайгаар Уулын Карабах орчмын мөргөлдөөнийг зогсоож , Армени ба Азербайжан улсууд газар нутаг шилжүүлэх тухай тохиролцоо хийсэн. Ингэснээр Арменийн тал Зөвлөлт задран унаснаас хойш мэдэлдээ оруулж , бараг 30 жил хянасан Уулын Карабах мужийн Агдам , Келбажар , Лачины мужуудыг Азербайжанд буцааж өгсөн. Үүний дээр Мартунин ба Мартакерт , Аскеран мужуудын зарим хэсгийг Шуши хотын хамт Азербайжаны мэдэлд шилжүүлэн өгчээ.