Нарышкин “Оросын нутаг дэвсгэрт хэзээ нэгэн цагт нэвтрэх бүх францчуудыг илд хүлээж байх болно” гэж хэлснийг Оросын Гадаад тагнуулын албаны вэбсайт мэдээлжээ.
Түүний хэлснээр 2,000 цэрэг бол Францаас Украин руу илгээх нийт хүчний зөвхөн эхний хэсэг юм байна.
Уг мэдэгдлийн өмнө Францын хуурай замын цэргийн штабын дарга генерал Пьер Шилл Францын арми “хамгийн хэцүү тулалдаанд” бэлэн байна гэж мэдэгдсэн юм.
Шилл Оросын Украины нутаг дэвсгэрт явуулж байгаа түрэмгийллийг тусгайлан дурдаагүй боловч “хямралын эх үүсвэрүүд улам бүр нэмэгдэж, хурцадмал байдал даамжрах, өргөжих эрсдэлийг дагуулж байна” гэж анхааруулжээ. Түүнчлэн Франц улс 30 хоногийн дотор 20,000 цэрэгтэй дивиз гаргаж, бусад холбоотнуудтай нэгдэн 60,000 цэрэгтэй эвсэл байгуулах боломжтой гэдгийг Шилл мэдэгдсэн юм.
Францын арми 121,000 цэрэгтэй. 24,000 цэргийг нөөц хүчнээс татах боломжтой гэдэг.
Тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн Украинд хуурай замын цэрэг илгээх боломжийг үгүйсгэхгүй байгаагаа хоёрдугаар сард мэдэгдэж байсан.
Макроны Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний талаарх байр суурь улам ширүүн болж байгаа бөгөөд саяхан тэрээр Путинийг зөвхөн Украинд төдийгүй бүх Европчуудын аюулгүй байдалд заналхийлж байна гэж тодорхойлсон юм