АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО болон ЕХ-ны улс орнуудад хандан Ираны дайнд дэмжлэг үзүүлэх уриалга гаргасан. Тэгвэл НАТО-ийн гишүүн орнууд, мөн түүнчлэн ЕХ-ны улс орнуудын тэргүүлэгчид Цагаан ордны хүсэлтэд тодорхой хариу өгөөгүй төдийгүй энэ асуудлаар нэгдмэл байр сууринд ч хүрч чадаагүй байна.
Зарим улс орнууд Ираны дайнд татагдах оролцохгүй гэдгээ хатуухан мэдэгдэж байгаа бол зарим нь дундыг баримталсан байр суурь илэрхийлж байна.
Тухайлбал Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Франц улс Ормузын хоолойгоор нефтийн танкер, хөлөг онгоцнуудыг аюулгүй зорчих боломжийг хангах зорилгоор тодорхой арга хэмжээ авах болно гэдгээ илэрхийлсэн ч энэ алхмаа Ираны дайн тулаан шийдэгдсэний дараа авч хэрэгжүүлэх болно гэдгийг онцолжээ.
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Борис Писториус “Энэ бидний өдөөсөн дайн биш. Бид энэ дайнд оролцох хүсэхгүй байна” гэжээ.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Америкийн талтай дайны үйл явцын талаар яриа хэлэлцээ явуулж байгаа гэдгээ мэдэгдсэн ч тэдний цаашдын үйл ажиллагааны чиглэл одоогоор тодорхойгүй байгааг мөн хэлжээ. Лондон цаашдын байр сууриа тодорхойлохдоо ЕХ-ны хамтрагчид болоод Персийн булангийн улс орнуудтай зөвшилцөх болно гэдгээ онцолсон байна.