Гадаад мэдээ

ОРОСЫН НЕФТИЙН БАЙГУУЛАМЖУУД ДРОНЫ ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ

ОРОСЫН НЕФТИЙН БАЙГУУЛАМЖУУД ДРОНЫ ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ
Оросын Доод Новгород муж дахь нефть боловсруулах үйлдвэр, Балтийн тэнгисийн Приморск хотын боомт дахь нефтийн байгууламж Украины нисэгчгүй дроны халдлагад өртжээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээллээр ням гарагт Украины нийт 87 дрон Орос болон Крымийн хойгийн нутаг дэвсгэр дээр унасан байна.
Оросын Лениград муж, Приморск, Уста-Лугад нефтийн томоохон боомтууд төвлөрдөг. Тэгвэл энэ бүс нутагт нийт 19 дрон устгажээ. Мөн Доод Новгород мужид агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин 30-аад дрон замд нь устгасан байна.
Украины талаас сүүлийн үед Оросын эрчим хүчний байгууламжууд руу онцгойлон довтолж, дроны халдлага дайралтаа идэвхжүүлжээ.