Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт ажиллаж, ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг Могол ноос компанийн үйл ажиллагаатай танилцлаа. 1995 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа тус компани хөтөлбөрийн хүрээнд 11.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн, тэр хэрээр шинэ ажлын байр бий болгосон байна. “Цагаан алт” хөтөлбөр нь ноос, ноолуур, арьс ширний салбарыг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Өнгөрсөн онд уг хөтөлбөрийн хүрээнд 103 аж ахуйн нэгжид нийт 508 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүний үр дүнд ноолуурын үйлдвэрлэлийн хүчин чадал өсөж, самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрсэн нь 2024 онтой харьцуулахад 4.7 дахин өссөн жишээ бий. Харин энэ онд 350 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны 9 банкаар дамжуулан аж ахуй нэгжид олгохоор төлөвлөжээ.