2026 оны хаврын тариалалтад 50 мянган тонн улаанбуудайн үр шаардлагатайгаас одоогоор 39.2 мянган тонн нөөц бүрдээд байна. Үлдсэн хэрэгцээг хангах хүрээнд 22 аж ахуйн нэгжид импортын зөвшөөрөл олгосноос 13 аж ахуйн нэгж ОХУ-аас 5.250 тонн үр импортолжээ. Мөн тариаланчдыг дэмжих зорилгоор Хөдөө аж ахуйн корпораци 2,500 тонн улаанбуудайн үрийг зээлийн нөхцөлөөр олгох болон 3,000 тонн төмсний үр нийлүүлэх гэрээ байгуулжээ. Мөн төсвөөс 900 сая төгрөг гарган шар манжин, шар лууван, хүрэн манжин, байцааны үрийг худалдан авч, тариаланчдад зээлээр олгохоор бэлтгэл хангажээ.