Урлаг спорт

ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ИРАНЫ ТАЛ ҮЕЭР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА ШААРДЖЭЭ

ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ИРАНЫ ТАЛ ҮЕЭР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА ШААРДЖЭЭ
Ираны хөл бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг хөл бөмбөгийн ДАШТ-д оролцоно гэдгийг тус улсын Хөл бөмбөгийн холбоо мэдэгджээ. Гэхдээ бүс нутгийн хурцадмал байдал үргэлжилж байгаатай холбогдуулан тэмцээнийг хамтран зохион байгуулагч АНУ, Канад, Мексик улсуудаас аюулгүй байдлын баталгаа шаардсан байна.
Өнгөрсөн сард болсон ФИФА-гийн Конгрессын өмнө Канадын тал Ираны Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мехди Тажийг хилээрээ нэвтрүүлэхээс татгалзсаны дараа энэ асуудал олны анхаарлыг татаад байгаа юм. Оттава 2024 онд Ираны Исламын хувьсгалт гвардийн корпусыг террорист байгууллагын жагсаалтад оруулсантай холбогдуулан түүнийг уг байгууллагатай холбоотой хэмээн үзэж, ийнхүү виз олгохоос татгалзсан байна.
2026 оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд болох тэмцээнд оролцохын тулд Ираны тал 10 нөхцөл тавьсан гэж Мехди Таж Ираны төв телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.