Армени улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүнчлэлээс татгалзахгүй, цаашид энэ бүлгээс гарах асуудлыг хөндөх бодолгүй байна. Энэ талаар Арменийн парламентын спикер Ален Симонян сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Армени улсыг Европын холбоонд нэгдэх үү эсвэл ЕАЭХ-д гишүүнчлэлтэй хэвээр үлдэх үү гэдгээ цаг алдалгүй шийдэх нь зүйтэй гэж мэдэгдсэн юм. Ийнхүү мэдэгдэхдээ Путин Армени улс ЕХ-нд нэгдэх асуудлыг ЕАЭХ-ны ээлжит дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал оруулжээ.
Тэгвэл Арменийн парламентын спикер Ален Симонян Ереван цаашид ч ЕАЭЗХ-ны бүрэн эрхт гишүүний статусаа хадгалж, хамтрагч холбоотон орнуудтай өмнө тулгамдаад байгаа асуудлаар яриа хэлэлцээ явуулах болно гэдгээ мэдэгджээ.
Оросын тэргүүн Владимир Путин өнөгрсөн 4-р сарын 1-нд Арменийн ерөнхийлөгч Никол Пашинянтай уулзах үеэрээ Ереван хоёр туулай хөөж байж хоосон хоцрохвий гэдгийг нь сануулж, альнэг талдаа шийдвэрээ гаргахад уриалсан байна.