Гадаад мэдээ

ШИ ЖИНЬПИН ПУТИНД ЗОРИУЛАН БНХАУ-Д ӨНДӨР ДЭЭД ТҮВШНИЙ УГТАЛТЫН БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА

ШИ ЖИНЬПИН ПУТИНД ЗОРИУЛАН БНХАУ-Д ӨНДӨР ДЭЭД ТҮВШНИЙ УГТАЛТЫН БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА
Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг БНХАУ-д хүлээн авах төрийн дээд хэмжээний айлчлалын бэлтгэл ажлыг эрчимтэй зохион байгуулж байна.  Энэхүү уулзалт нь хоёр улсын стратегийн түншлэл, эдийн засаг, эрчим хүч болон бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал  үйл явдал болно гэж ажиглагчид үзэж байна. Бээжин хотын төрийн ордон, албан ёсны уулзалтын танхимууд болон хүндэтгэл ёслолын бүсүүдэд хамгаалалт, зохион байгуулалтын ажиллагаа нэмэгдэж, төрийн айлчлалын уур амьсгал хэдийн бүрджээ.Энэхүү төрийн айлчлал дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орж, Бээжин хот дипломат уулзалтуудын гол цэг болоод байна.