Гадаад мэдээ

МОНГОЛ, ХЯТАДЫН ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ БОЛНО

МОНГОЛ, ХЯТАДЫН ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ БОЛНО
БНХАУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр энэ сарын сүүл, зургаадугаар сарын эхээр Өвөр Монголын өөртөө засах оронд “Талын түнш 2026” хамтарсан цэргийн сургуулилт зохион байгуулна гэж мэдээллээ. Энэхүү сургуулилтаар зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг цохилт өгөх бэлтгэл явуулах юм.
“Талын түнш” хамтарсан цэргийн сургуулилт нь хоёр дахь удаагийнх бөгөөд хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, практик хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах хоёр талын чадавхийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм байна.