Судалгаагаар дэлхийн нийт хуванцар хог хаягдлуудын талаас илүү хувь нь ердөө 20 компанитай холбоотой болохыг эрдэмтэд нотолжээ. Хуванцар хог бол байгаль орчинд хамгийн ихээр хохирол учруулж буй гол хүчин зүйлсийн нэг. Яагаад гэвэл хуванцар хаягдал бол байгальд задрахдаа маш удаан, эрүүл мэнд, амьтдын аминд хамгийн халтай нь юм. Харин эрдэмтэд хуванцар хаягдлуудыг судалж үзээд, ямар компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс үлдсэн хог болохыг нь тодорхойлсон байна.
Эрдэмтэд ийнхүү судалж үзэхэд газрын тос, байгалийн хийн ExxonMobil компани, химийн Dow компанид үйлдвэрлэсэн хуванцар бүтээгдэхүүнүүд хамгийн их хог болж хаягддаг болох нь тогтоогджээ. Түүнчлэн нийт хуванцар хогны 55 хувь нь ердөө 20 компанитай шууд холбоотой гэдгийг нотолсон байна. Тус 20 компанийн тэргүүн эгнээнд Sinopec, Indorama Ventures, Saudi Armaco, PetroChina, LyondellBasell тэргүүтэй компаниуд жагсжээ. Түүнээс гадна нэг удаагийн хуванцар хэрэгслүүдээс үүдсэн хаягдлын 90 хувьд нэр холбогддог 100 компани бий гэнэ.
Судалгааны тайлан дээр “Нэг удаагийн хэрэглээний хуванцар, хог хаягдлын зохицуулалт муутай хөгжиж буй орнуудын том асуудал болж, байгаль орчны сүйрэл дагуулж байна” хэмээн дурджээ.