Гадаад мэдээ

ТРАМП КУБЫН ЭСРЭГ АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХУВИЛБАРУУДЫГ АВЧ ҮЗЭЖ БАЙНА

ТРАМП КУБЫН ЭСРЭГ АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХУВИЛБАРУУДЫГ АВЧ ҮЗЭЖ БАЙНА
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Куба улсын эсрэг анхаарлаа хандуулж, дипломат болон цэргийн арга алхам авахыг үгүйсгэхгүй байна. Цагаан ордон Кубын эсрэг хоригоо чангатгаж, нефтийн импортод хориг тавих замаар Хаванад дарамт үзүүлж байгаа юм. Вашингтоны зүгээс ийнхүү мэдэгдэж байгаа ч Хаванагийн эсрэг чухам ямар арга хэмжээ авч, цаашид ямар бодлого баримтлахаар зэхэж байгаа нь тодорхойгүй байна. Пентагоны зүгээс Карибын тэнгисийн уснаа Америкийн тэнгисийн цэргийн хүчний Нимиц хөлөг онгоц тээвэрлэгч хөлгөөр ахлуулсан давшилтын бүлэг илгээжээ. Тэгвэл үүнээс өмнө Америкийн Хуульзүйн яам Кубын экс ерөнхийлөгч Рауль Кастро болон нэр бүхий таван цэргийн мяндагтны эсрэг 1996 онд Америкийн иргэний онгоц руу халдсан хэрэгт буруутган хавтаст хэрэг нээж байгаагаа мэдэгдсэн юм. Кубын тэргүүн Мигель Диас-Канель Вашингтоны энэ алхмыг хууль эрхзүйн үндэслэлгүй гэж үзэн, Эрх чөлөөний арлын эсрэг Венесуэлын араас дайсагнасан байр суурь баримталж байгаад буруутгажээ.