Гадаад мэдээ

АНУ, НҮБ-Д СУУГАА ПАЛЕСТИНЫ ДИПЛОМАТУУДЫН ВИЗИЙГ ЦУЦЛАХААР СҮРДҮҮЛЖЭЭ

АНУ, НҮБ-Д СУУГАА ПАЛЕСТИНЫ ДИПЛОМАТУУДЫН ВИЗИЙГ ЦУЦЛАХААР СҮРДҮҮЛЖЭЭ
АНУ, НҮБ дахь Палестины дипломат ажилтнуудын визийг цуцлахаар сүрдүүллээ. Энэ мэдэгдлийг Вашингтон НҮБ дахь Палестины байнгын төлөөлөгч Рияд Мансурыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дэд тэргүүний албан тушаалд нэрээ дэвшүүлсний дараа авч, түүнээс нэрээ татахыг шаардан шахалт үзүүлж байгаа юм. АНУ ийнхүү Палестин улсад дарамт шахалт үзүүлэхдээ Иерусалим дахь элчин сайдын яамаар дамжуулан байр сууриа илэрхийлж, Палестины албаны төлөөлөгч Ерөнхий ассамблейн удирдах түвшний албан тушаалд горилж байгаа нь Трампын Газын зурваст явуулж байгаа энхийн төлөвлөгөөг нурааж, бүс нутгийн хямралыг гааруулж болзошгүй гэж үзэж байгаатай холбоотой гэжээ. Өнгөрсөн оны 11-р сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурвас дахь энхийн төлөвлөгөөг дэмжсэн юм. Тухайн баримтыг Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн 15 улс орноос Орос болон Хятадаас бусад нь дэмжсэн байна. Газын зурвас дахь Америкийн энхийн төлөвлөгөө нь Трампын удирдлаган дор “Энхтайвны зөвлөл” байгуулж, бүс нутаг дахь хяналтыг түр хугацаагаар авч, хямралыг эцэс болгоход чиглэж байгаа юм.