Гадаад мэдээ

Добермэний төрх байдал нь ихэмсэг язгууртаныг санагдуулдаг...

Добермэний  төрх байдал нь ихэмсэг язгууртаныг санагдуулдаг...

Нохой сонирхогч хүүхэд, залуустаа зориулж бид бүхний сайн мэдэх болсон Добермэн /Doberman Pinscher/ үүлдрийн нохойн талаарх зарим сонирхолтой мэдээлэл, гэрэл зургуудаас хүргэж байна.

Добермэн нохойг XIX зууны сүүлээр Германд хамгаалалтын зорилгоор ашигладаг байна. Түүний нарийн гарал үүсэл нь тодорхойгүй боловч Rottweiler, хар болон бор шаргал терриер, German Pinscher-үүдийн дундаас бий болсон гэж үздэг. Гөлгөр үс, спортлог бие, өвөрмөц тайрсан чих, сүүл нь Добермэнийг язгууртан шиг харагдуулдаг. Түүний өндөр эрч хүчтэй, ухаалаг байдал нь цагдаа, цэргийн ажиллагаа, нохойн спорт болон гэр бүлийн хамгаалагч, найз байхад тохиромжтой.

XIX зууны сүүлээр Добермэн нь гарч ирснээр нохойн ертөнцөд шинэ хүүхэд мэндэлсэн үзэгдэл бий болж, өнөөдөр хамгийн нийтлэг нохойнуудын нэг болсон байна. Түүний дүр төрх нь гоёмсог, спортлог стильтэй. Dobie нь түүнчлэн ухаалаг, сэрэмжтэй, үнэнч.

Dobie нь догшин ширүүнээрээ алдартай. Түүнийг танихгүй мэдэхгүй хүмүүс түүнийг догшин, зэрлэг гэдэг. Добермэн нохой нь догшин ширүүн хамгаалагч, гэхдээ ихэвчлэн зөөлөн, сонор сэрэмжтэй, хайраар дүүрэн. Тэрээр асуудлыг эрж хайдаггүй ч хэрвээ аюулыг мэдрэх юм бол гэр бүлээ хамгаалахын тулд аймшигтай болдог.

Добермэн нь гэр бүлийн нэг гишүүн байх сонирхолтой. Өөрийн хайртай хүмүүстэй ойр байх дуртай. Өөрийн гэр бүлийн хүүхдүүд, найзууд, танил болсон зочидтой итгэж болохуйц ханддаг. Тэдний эерэг чадварууд нь илүү ч тэд хүн болгонд зөв тохирох үүлдэр биш юм. Тэр том бөгөөд 27,2- 36,2 кг жинтэй, биеийн болон оюуны маш өндөр идэвхтэй. Түүнд маш их дасгал хөдөлгөөн хэрэгтэй.

Түүнийг оюуныг уйдаахгүй тул хангалттай их оюуны ажлууд хэрэгтэй. Түүнд түүнийг зөв нийгэмшүүлж, сургахад цаг гаргаж чадах, түүнийг өдөр бүр завгүй байлгаж чадах, хүчтэй эзэн, сүргийн удирдагч хэрэгтэй. Илүү залхуу хүмүүст нэлээн хүнд даалгавар байх болно. Добермэнийн одоогийн дүр төрх нь сүүлийн хэдэн жилүүдээс илүү нарийн, гөлгөр болсон. Үүлдэр эрхлэгчид тэднийг зан чанарын хувьд Германы өмнөх үеүдээс бага зэрэг зөөлөрсөн гэдэг боловч, одоо ч гайхалтай хамгаалагч хэвээрээ.

Анхнаасаа тэднийг чихийг нь илүү дуу хүлээн авах чадварыг нь нэмэгдүүлэхийн тулд тайрч сүүлийг нь илүү гоёмсог харагдуулахын тулд тайрч заншсан байна. Сайн гаршуулж зөв нийгэмшүүлсэн Dobie нь гайхалтай гэрийн тэжээвэр, хамтрагч, бусад нохой тэжээдэг гэр бүлүүдэд тохирдог, хүүхдэд зөөлөн, үнэнч гэр бүлийн гишүүн болдог.