“Алсын Хараа-2050” Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлогын хүрээнд Дорноговь аймгийн Даланзадгад сумыг Тавантолгой-Гашуунсухайт хилийн боомтын төмөр замтай холбоно. Зам, Тээврийн сайд Б. Дэлгэрсайхан говийн бүсийн аймгуудад ажиллахдаа Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.
“Монголын төмөр зам” ТӨХК болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Цогтцэций сумын Тавантолгой бүлэг ордоос Даланзадгад хот чиглэлийн төмөр замын төслийн талбайд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь Даланзадгад сумыг Тавантолгой-Гашуунсухайт хилийн боомтын төмөр замтай холбох суурь дэд бүтцийг бүрдүүлэх, төмөр зам дагасан логистикийн төвүүд, авто замын сүлжээ, экспорт, импортын тээврийг дэмжих, нийгмийн хариуцлагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Санамж бичгийн хүрээнд талууд төмөр замын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчны хамгаалалт, нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төслийн явцын мэдээллийг ил тод солилцоно.