Эрдэнэтийн-Овоо ордын Оюутын хэсэгт 2023–2025 онд гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэж, нөөцийг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Ингэснээр уг ордыг “бүлэг орд” хэмээн нэрлэх эрх зүйн үндэс бүрдэж, Монгол Улсад хайгуул нь бүрэн хийгдсэн зэсийн цөөн ордын нэг болж байна. Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлыг 2023 оны тавдугаар сарын 2-нд эхлүүлж, анх төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгасан байна. Геологийн даалгаварт тусгаснаар хээрийн ажлыг 36 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн бол гүйцэтгэгч байгууллага ажлыг хугацаанаас зургаан сарын өмнө дуусгаж, тайланг боловсруулжээ.
Уг тооцоог Канадын NI 43-101 стандартаар боловсруулж, хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд хянаж баталгаажуулжээ. Өмнө нь 1990-ээд онд 42 сая тонн хүдэртэй гэж үнэлэгдэж байсан тус ордын нөөц ийнхүү дахин шинэчлэгдэж, хэд дахин нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ болон Эрдэнэтийн үйлдвэрийн дэд бүтцийн боломжуудтай уялдуулан эдийн засгийн хувьд ашиглах нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа юм. Мөн хайгуулын явцад нийт 55 төрлийн эрдэс, 36 элементийн бүрэлдэхүүнийг тогтоож, гидротермаль хувирлын судалгааг өндөр нарийвчлалтайгаар боловсруулсан нь энэ чиглэлийн судалгаанд шинэ түвшин болсон гэж геологичид онцолжээ.
Судалгааны хүрээнд Оюут уулын бүсэд 930 метр хүртэл гүн өрөмдлөг хийж, зэсийн хүдэржилт өмнө тооцоолж байснаас илүү гүнд үргэлжилж байгааг тогтоосон байна. Энэ нь ордын геологийн боломжийг өргөжүүлсэн чухал үр дүн гэж дүгнэжээ. Нөөцийн тооцоогоор Оюутын хэсэг нь 404 сая тонн хүдэртэй, дунджаар 0.30 хувийн зэсийн агуулгатай, нийт 1.2 сая тонн металл зэсийн нөөцтэй болохыг тогтоосон байна.