Эдийн засаг

“ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИ 2025 ОНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

“ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИ 2025 ОНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
Эрдэнэс Монгол компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж, 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хэлэлцлээ. Өнгөрсөн онд 12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Мөн 3.4 тэрбум ам.долларын экспорт хийснээр улсын нийт экспортын 22 хувь, гадаад валютын нөөцийн 50 орчим хувийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн улсын төсөвт 4.1 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, нийт татварын орлогын 15 хувийг бүрдүүлжээ. Харин Үндэсний баялгийн санд 507 тэрбум төгрөгийн орлого оруулж, Хуримтлалын санд нийт 1 их наяд төгрөг төвлөрүүлснээр 5.000 өрх орон сууцны зээлд хамрагдах боломж бүрдсэн байна. Мөн “Багануур” ХК болон “Шивээ-Овоо” хувьцаат компанийн нийт 194.6 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулжээ.