Эдийн засаг

2027 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

2027 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Төсөлд эдийн засгийн өсөлтийг 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд 6.3 хувьд хүрэхээр төсөөлж, инфляцыг бууруулж тогтвортой түвшинд барих бодлого баримтлахаар тусгажээ. Харин олон улсын нөхцөл байдал, ялангуяа шатахууны үнийн өсөлт нь эрсдэл дагуулахыг онцолсон байна. Мөн төсвийн сахилга батыг хангаж, урсгал зардлыг ДНБ-ий 30 хувиас хэтрүүлэхгүй, Засгийн газрын өрийг 2027–2028 онд 50 хувь, 2029 онд 45 хувьд барихаар тооцжээ. Тус хуулийн төсөл батлагдсанаар 2027 оны улсын төсөв болон дунд хугацааны төсвийн бодлогын үндсэн суурь баримт бичиг болох юм.