Эдийн засаг

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар буурлаа

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар буурлаа

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний 5 сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 21.4 (1.9хувь) тэрбум төгрөгөөр буурч, харин зарлага 1.1 их наяд тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 171.9 (17.7хувь) тэрбум төгрөгөөр өслөө.

Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 171.9 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 129.8 (17.3хувь) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 31.8 (2.9хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 оны эхний 5 сард 89.2 мянган хүн хамрагдсаны 62.1 хувь нь асаргааны тэтгэмжид, 37.9 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 оны эхний 5 сард 36.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 8.2 (29.4хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.