Гайхамшигт амьдрал

Өнөөдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг

Өнөөдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг

Өнөөдөр аргын тооллын 2020 оны арванхоёрдугаар сарын 9. Буд гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын Билгийн тооллын 24. Лхагва гараг. Тугчин одтой, гурван хөх мэнгэтэй, улаан нохой өдөр.

Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.