Эдийн засаг

Монголбанк нэгдүгээр сард 1.35 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк нэгдүгээр сард 1.35 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2021 оны 1 дүгээр сард 1.35 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулбал 750 кг-аар өсч, 2020 оны мөн үетэй харьцуулвал 2.2 тн-р буурсан үзүүлэлт юм.  2021 оны 1 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 60.3 кг үнэт металл худалдан авсан.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2021 оны 1 дүгээр сард 170,985.19 төгрөг байлаа.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2021 оны 1 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

 Эх сурвалж: Монголбанк