Эдийн засаг

ТҮЛШ, ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ ОНОВЧТОЙ БҮРДҮҮЛЖ, ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ТҮЛШ, ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ ОНОВЧТОЙ БҮРДҮҮЛЖ, ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын улмаас газрын тосны үнийн өсөлт, хомсдол бий болж байгаатай холбогдуулан байгууллага бүр түлш, шатахууны нөөцийг оновчтой бүрдүүлж, тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан холбогдох газруудад үүрэг болголоо.
Хурлаар авто зам, төмөр зам, иргэний нисэхийн салбарт хэрэгжиж буй томоохон төслүүдийг эрчимжүүлэх чиглэл өгсөн байна. Тухайлбал, Багахангай–Хөшигтийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр зам, Дархан–Алтанбулаг чиглэлийн автозамын ажлыг түргэтгэх, мөн Гашуунсухайт–Ганцмод боомтын холболтыг хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо. Мөн аялал жуулчлалыг дэмжих хүрээнд орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын нислэг хүлээн авах боломжийг бүрдүүлэх, Улаанбаатар–Москва чиглэлийн нислэгийг долоо хоногт нэг удаа хийхээр төлөвлөж буйг мэдээлэв.