Монгол Улс 2026 оны эхний улирлын байдлаар дэлхийн 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 4.9 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.долларт хүрчээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Экспорт 62.3 хувиар өссөн бол импорт 68.3 сая ам.доллароор буюу 2.7 хувиар буурсан байна. Экспортын 96.5 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа бол үлдсэн бага хувийг хөдөө аж ахуй, хүнсний болон бусад бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Монгол Улс БНХАУ-тай 5.4 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь нийт гадаад худалдааны 72.8 хувийг бүрдүүлжээ.