Гайхамшигт амьдрал

Өнөөдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг

Өнөөдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг

Өнөөдөр аргын тооллын 2020 оны арванхоёрдугаар сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 2. Буд гараг.  Суулга одтой, таван шар мэнгэтэй, харагчин могой өдөр.

Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.